Хүн бүхэн аз жаргалтай сайн сайхан амьдрахыг хүсдэг. Тэгвэл аз жаргалын мөнхийн эрэлчин эрхэм хүн танд бид дараах зөвлөгөөг хүргэж байна.
1. Таны амьдрал зорилготой, утга учиртай байх ёстой.
2. Аз жаргалын стратегийг ашиглаж байх ёстой.
3. Та цаг үргэлж ялалт байгуулах гэсний хэрэггүй.
4. Таны зорилго нэг байг онилсон байх ёстой.
5. Ухаалаг харьцуулалт хий.
6. Хүмүүстэй сайхан нөхөрлө, эе эвийг эрхэмлэ.
7. Саар муухай мэдээлэл дамжуулж байгаа зурагт радиогоо унтраа.
8. Ямар ч болзолгүйгээр буруугаа хүлээж сур.
9. Та хэрхэн яаж өсч бойжсоноо санаж яв.
10. Зөвхөн нэг зүйлийн тухай сэтгэж бодохоос өөрийгөө хязгаарла.
11. Найрамдал нөхөрлөл мөнгийг ялан дийлдэг.
12. Бодитойгоор итгэж найд.
13. Шинэ санаа сэдэл гарга.
14. Таныг үнэлэж хүндэтгэж байгаа хүмүүстэй сэтгэлээ хуваалц.
15. Хэрвээ та итгэлгүй байгаа бол, эерэгээр таамаглаж бод.
16. Өөртөө итгэ. Гэхдээ өөртөө хэтэрхий их итгэсэний хэрэггүй.
17. Шалтаг гарсан ч, шалтаг гараагүй ч "Баярлалаа!" гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлж занш.
18. Өөрийнхөө асуудалтай ганцаараа нүүр бүү тул.
19. Нас гэдэг айдас биш. Хэтэрхий залуу байна гэж бүү халшир. Би хөгширлөө гэж бүү гуни. Дандаа идэр залуугаараа амьдар.
20. Гэр бүл, ахан дүүсийн дэг журмыг хөгжүүл.
21. Хэт их хамгаалалт бүү хий.
21. Анхаарлаа хандуул. Та хүсч байгаагаа олж авч магадгүй.
23. Шашны итгэл үнэмшилдээ саваагүй зан бүү гарга.
24. Би хийхээр завдаж байна гэсэн тэр зүйлээ хий.
25. Өөрийнхөө найз нөхөд, гэр бүлдээ дээрэлхүү, түрэмгий зан бүү гарга.
26. Гэр бүлийн хамтын бүтээлч ажиллагааг хэрэгжүүл.
27. Мэдлэг чадвараа амжилттай бүү хольж хутга.
28. Харилцаа холбоо болгон өөр өөр байдаг.
29. "Хэрвээ... би яах болж байна?" гэж бүү сэтгэ.
30. Бачимдаж цухалдах гээд байвал, 21 удаа гүнзгай амьсгаа ав.
31. Байгалийн сайхныг шүтэж аяла.
32. Дасгал, сургуулилт аз жаргалыг тэтгэдэг.
33. Үл ялиг бодол санаа их ач холбогдол агуулдаг.
34. Яах бол гэж таны эмзэглэж байгаа тэр зүйл бодитоор биелэхгүй.
35. Аль нэг нийтлэг сонирхолоо хүсч мөрөөдсөн зүйлтэйгээ хослуулан хөгжүүл.
3.5. Өөрөө өөрийгөө шоолон элгээ хөштөл инээ- Шооч хүмүүсээр өөрийгеө шоолуул. Тэдэнтэй аль болох их цаг хугацаагаар хамт байхыг хичээ.
37. Өөрийнхөө бүхий л амьдралын мөн чанарыг өчүүхэн бага зүйл бүү болго.
38. Өөрөө үүрэг хүлээ! Үүрэг хариуцлагаас бүү шантар.
39. Завгүй байна гэдэг уйтгарлаж гунихаас илүү хамгаас сайн үйл бөлгөө. Өөрийгөө мөнхөд завгүй байлгаж, хийж бүтээсэн зүйлээсээ, уншиж тэмдэглэсэн номноосоо сэтгэлийн таашаал хүрт.
40. Баяр хөөр, сэтгэлийн таашаал бол таны ойрын хамаатан. Та ойрынхоо эл хамаатантай хамт насан үүрд амьдар.
41. Бусдыг сонсож сур. Таныг ярихаасаа илүү сонсож бай хэмээн хоёр чих, нэг ам заяасан билээ.
42. Хүмүүсийг бас өөрийгөө зовоож байгаа тэр зүйлийн тухай аль болох бага бод.
43. Гэр бүл, ойр дотны төрөл төрөгсөдөө хайрлаж хамгаал.
44. Өдөр бүр ямар нэгэн жимс идэж бай.
45. Юу байгаагаараа баясаж, сэтгэлийн таашаал амс.
46. Ямар нэг бодит сайн сайхан зүйлийг ургуулан бод.
47. Бусад хүнд найз нөхөр ёсоор тусалж, түүнийг дэмждэг бай. Түүнд таны өчүүхэн бага тусламж ч хэрэг болно.
48. Өөрийгөө цаг үргэлж бүү буруушаа.
49. Амар амгалан, энхийг сахиулагч бологтун.
50. Амьтадыг хайрла.
51. Өөрийнхөө ажлыг нэр төрийн хэрэг болгогтун.
52. Өөрийнхөө ёс суртахууныг зорилгынхоо тулд хэзээ ч бүү ашигла.
53. Таны сэтгэл санааг зовоож байгаа тэр зүйлийг өөрийнхөө санаанд нийцүүлэх гэдэг тэр зангаа үл тоомсорлодог дүр бүү үзүүл.
54. Сайн унтаж амар.
55. Дуртай зүйлээ худалдаж ав.
56. Өдөр бүр ямар нэгэн зүйлийг амжилттай хийж дуусга.
57. Уян хатан бай.
53. Үйл явдал болгон түр зуурынх байдаг.
59. Өөрийгөө шүтэн бишир.
60. Хамт олонтойгоо нэгдэн нийл.
61. Өөдрөг бай. Өөрөөсөө халуун дулаан энергийг үргэлж ялгаруул.
62. Бүгдийг хийж дуусгалаа гэж сэтгэл бүү амар. Дахин шинээр эхэл.
63. Дэлхий ертөнцийг үзэх бидний үзэл дэлхий ертөнц өөрөө ямар байна гэдгээс илүү чухал.
64. Үзгээ барь, гарт чинь цаас байна.
65. Атаа жөтөө үзэн ядалтыг зүрх сэтгэлээсээ хол байлга. Бусад хүмүүсийн харилцаа холбоонд атаархаж жөтөөрхөнө гэдэг утга учиргүй явдал мөн болой.
66. Гэр бүл, найз нөхдөө хатуу ширүүнээр бүү шүүмжил.
67. Зарим хүмүүс аливаа юмыг ерөнхийлөн төсөөлж байхад нөгөө нэг хэсэг хүмүүс бүр нарийвчлан үздэг.
68. Өөрийнхөө бодож төсөөлж байгаа сайн бүхнийг хийж гүйцэтгэ.
69. Хөрш айлдаа зочил.
70. Нүүр дүүрэн инээмсэглэ.
71. Өдөр бүр чин сэтгэлээсээ нэгээс доошгүй удаа дуу дуул.
72. Та дандаа сонголт хий.
73. Бусад хүмүүсийн санаанд нийцтэй байгтун.
74. Амьдралынхаа нэгэн хэсэгт ч хайхрамжгүй бүү ханд.
75. Хөгжим сонс.
75. Зорилгоо өерийнхөө хөтөч болго.
77. Өөрийнхөө ажлыг эерэг зүйлд ашигла.
78. Хөгжилтэй наргиантай байхаа бүү март.
79. Туйлын шударга ёсонд итгэж найд.
80. Сайхан дурсамж сэтгэл санааг ариусгана. Сайн найз нөхөд, сайнхан нөхөрлөл, төрсөн нутаг, газар шорооныхоо нутгийн тухай сэтгэлээ ханатал хуучил.
81. Ухамсартай байгтун.
82. Байнгын зөрчилдөөнд анхаарлаа бүү төвлөрүүл.
83. Энгийн жирийнээр баясаж цэнгэ.
84. Дэлхий ертөнцийн эмгэнэлт явдалд биш, дэлхий ертөнцийн итгэл найдвар дээр анхаарлаа төвлөрүүл.
85. Ямар нэг хоббийтой бол.
86. Сэтгэлийн зовинол түгшүүрээс оюун ухаанаа чөлөөлж бай.
87. Өөрчлөлтөд дасан зохицох цаг хугацааг өөртөө олго.
88. Өөр лүүгээ чиглэсэн бодит асуудал дээр анхаарлаа төвлөрүүл.
89. Бүрэн төгс сэтгэл хангалуун байна гэдэг зөвхөн амь зуулга биш гэдгийг ухамсарлан ойлго.
90. Өөрийгөө тааламжтай, хөгжилтэй орчноор хүрээлүүл. Хүрээлэн буй орчны сөрөг нөлөөлөлд бүү авт!
91. Өөрийнөө зорилгыг бусдын санаанд тааруулах гэсний хэрэггүй.
92. Та бол нэгэн хэвшмэл бодол санаатай хувь хүн биш болой.
93. Аз жаргал, уйтгар гуниг хоёр таныг ямар нэгэн юм албадан хийлгэдийг та мэдэх ёстой.
94. Ном унш.
95. Та цагаа олсон мэдрэмжийг амсаж байх ёстой.
96. Сайн сайхан юмны тухай сэтгэлээ ханатал сонс.
97. Зорилготой бай.
93. Таны амьдралын шилдэг сайн бүхэн дуусаагүй, үргэлжилсээр байна.
99. Хүмүүст чин сэтгэлээсээ талархалтай ханд.