Текст №1 Текст №2


Main » 2012 » August » 26 » Сайхан сэтгэлийн хариу
4:48 PM
Сайхан сэтгэлийн хариу
   Өдрийн наран нэлээдгүй доошилж, үдшийн бүрий ирж байлаа. Замын хажууд Мерседеснийхээ дэргэд зогсоо настай эмэгтэйд туслахаар жолооч хурдаа сааруулав.Залуу машинаа зогсоон инээмсэглэн очвол бүтэн цаг гаруй ганц ч машин зогсоогүйд зовсон настай эмэгтэй айж түгшсэндээ ч юм уу, эсвэл даарсандаа ч тэр үү байдгаараа чичрэн зогvkr байв. Өөрийнх нь ээжээс ялгаагүй настай эмэгтэй-ийн зогсоог харсан залуу "Гадаа хүйтэн байна шүү. Та машиндаа суугаад хүлээж бай даа. Намайг Брайн Адамс гэдэг. Би таньд тусланаа" гээд шуудхан ханцуйгаа шуугаад хагарсан дугуйг нь янзалж эхлэв. Цаг гаруй ноцолдсоны эцэст дугуй бүтэн болж, харин залуу багагүй ядарчээ. Хөгшин эмэгтэй залуугийн тусламжинд ихэд талархаж, хэдийг төлбөл зохистойг эелдэгхэн асуув. Хэн нэг нь туслах гэж зогсоогүй бол эмэгтэй ямар хүнд байдалд орох байсныг төсөөлшгүй. Хэдийгээр түүний хийх ёстой ажил биш ч гэсэн Брайн хэн нэгэнд туслахаасаа хэзээ ч татгалздаггүй зангаа орхиж чадсангүй. Бранд мөнгө хэрэгтэй, бас энэ удаа хийснээсээ илүү хөлс авах боломжтой байсан ч "Хэрвээ та намайг үнэхээр шагнамаар санагдаж байвал хэн нэгэн ядарсан хүнд намайг бодож тус хүргээрэй" гээд настай эмэгтэйг үдлээ. Хүнд хэцүү, хүйтэн өдөр өнгөрч үдшийн бүрий болоход залуу халаасандаа мөнгөгүй ч, сэтгэл дүүрэн гэртээ буцав.

   Хэдэн бээр яваад жижигхэн цайны газар харагдсанд хөгшин эмэгтэй урт аяллаа өндөрлүүлэхийн өмнө аяга кофе уун хоол идэхээр шийдэв. Цайны газарт орвол бараг л төрөх дөхсөн  болов уу гэмээр том гэдэстэй зөөгч бүсгүй захиалга авлаа. Өдөржин ажилласан хөл хүнд бүсгүй ядарч байгаа гэдэг нь харваас илт байлаа. Настай эмэгтэй энэ зуур өөрт нь тусалсан залууг бодов. Эмэгтэй хоолоо идэж дуусаад 100 долларын дэвсгэрт үйлчлэгчид өгөв. Үйлчлэгч бүсгүй мөнгийг задлан хариултыг өгөхөөр ширээн дээр эргэн ирвэл настай эмэгтэй гараад явчихсан, харин амны цаасан дээр "Хэн нэгэн хүн надад тусалснаар чамд туслах замыг нээж өгсөн юм. Хэрвээ чи надад эргүүлж төлмөөр санагдвал энэ тусламжийн хэлхээг битгий тасалдуурай" гэж бичсэн байв. Үүгээр ч зогсохгүй амны цаасан доор дөрвөн ширхэг 100-тын дэвсгэрт үлдээжээ. Үйлчлэгч бүсгүй ажлаа дуусгаад гэртээ ирж орондоо оронгоо болсон явдлыг санаад "Тун удахгүй төрөх үрд минь энэ мөнгө хичнээн чухал болохыг сайхан сэтгэлт эмэгтэй яаж мэдсэн юм бол доо" гээд энэ бүхэнд хамгийн их санаа зовж, борви бохис хийлгүй ажилласандаа ядран унтаж байгаа нөхөр лүүгээ харан "Бүх зүйл сайхан болно, Би чамд хайртай, Брайн Адамс" хэмээн шивнэлээ.
Category: Өгүүллэг | Views: 373 | Added by: KoPe[T] | Rating: 0.0/0
Total comments: 0
Ок
Site menu

Login form

Section categories
Тоглоом [2]
Кино [0]
Дуу [1]
Бичлэг [2]
Ucoz хичээл [2]
График дизайн [3]
Программ [4]
Ханын цаас [0]
Зураг [2]
Сонин хачин [1]
Зөвлөгөө [5]
Өгүүллэг [1]

Search

Calendar
«  August 2012  »
Su Mo Tu We Th Fr Sa
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Entries archive

Our poll
Манай сайт ямар байна?
Нийт санал: 3

 





Tag Board

Site friends
  • Create a free website
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits

  • Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0


    Шаблоны для uCoz - лучшие в своём роде uCoz шаблоны - Website builderuCoz