За энэ удаад та бүхэндээ ucoz сайт нээх талаар хичээл бэлдлээ!
ОХУ-н Москва хотноо төв сервер нь байрлах Юкоз нь 2005 оны 10 сарын 29-нөөс эхлэн орос хэл дээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2007 оны 6 сараас Англи хэлийг, 8 сард Герман хэлийг албан ёсны хэлдээ оруулсан ба үүнээс хойш Испани, Франц, Унгар, Румын, Швед, Гебрев, Латви, Украйн болон Гүрж зэрэг хэлийг албан ёсны хэлэндээ оруулан өнөөдөр нийт 1 сая хэрэглэгчтэй болоод байна.
Юкозын боломжууд 246 үндсэн загвараас сонгоно (албан бус загварууд хэдэн мянгаар тоологдоно) Загваруудыг өөрийн хүссэнээрээ өөрчлөн ашиглах боломжтой. 400 мб дискний үнэгүй ашиглах эрх (үүнийг өсгөх боломжтой) Хүссэн домайн нэрээ холбох боломжтой. Энэ нь маш хялбархан. FTP ашиглах. Мөн Depositfiles сайт дээр таны аккаунт нээгдэх ба та том хэмжээний файлуудаа энд байршуулах боломжтой. WYSIWYG бичигч ашиглах Визуал блок хийгч Өөрийн загваруудаа backup хийх 1 gb дискний багтаамж Мэдээний RSS ашиглах гэх мэт маш олон боломжуудыг та үнэгүй ашиглана.
Юкозын модуль
Хамгийн чухал нь юкоз өөрийн гэсэн модультай. Хэргэлэгч Форум Онлайн худалдаа Сайтын мэдээ Блог Publisher (Католог) Файлын сан Сайтын сан Мини чат Ad Board Зураг Онлайн тоглоом Санал асуулга Зочдын дэвтэр FAQ сервис Э-мейл Хуудас засварлагч Статистик гэх мэт модуль ашиглах боломжтой.
Бусад нэмэлт боломжууд
Информер Баннер Бүх нэршлийг орчуулах Юкозын сурталчилгааны баннерийн сонголтууд. Блок ашиглах Хэрэглэгчийн шалгаруулалт Инээмсэглэлүүдийг удирдах Хамгаалалтын тохиргоог өөрийнхөөрөө тохируулах гэх мэт маш олон боломжуудтай ба мэдээж энэ бүхэн үнэгүй.
Төлбөрт нэмэлт боломжууд
Юкозын сурталчилгаануудыг арилгах (үүнийг скрипт ашиглан үнэгүй арилгах боломжтой) Дискний багтаамжийг 10гб хүртэл өсгөх боломжтой. Сайтын статистикийг нууцлах Э-мейл бичихдээ файл илгээх PHP ашиглах SMS-ашиглах
Амжилтууд
2009 оны Open Web Awards-н Best Site for Publishers номинацийн ялагч Оросын Runet Prize авардсын 2008 оны People's Ten Оросын Runet Prize авардсын 2009 оны Technologies and Innovations номинаци Content Management Award-ын 2009 оны ялагч Web Host Directory-н 2008 оны шилдэг интернэт борлуулагч
За тэгэхээр одоо хичээл рүүгээ орцгооё:
1. Эхлээд www.ucoz.com-руу орно. Доорх зураг шиг хуудас гарч ирэх ба "Create a website" гэсэн холбоос олоод дар. (Доорх зурганд хараар дугуйлсан)
2. Дарсаны дараа бүртгүүлэх хуудас гарч ирнэ.
Хэрвээ зөв бөглөсөн бол ард талд ногооноор зөв гэсэн тэмдэг гарч ирнэ. Буруу бөглөсөн бол улаан өнгөөр хирис гарч ирнэ. Тайлбарлавал:
E-mail: Электрон шуудангийн хаяг Заавал зөв хийх ёстой шүү. Учир нь яг энэ хаягаар чинь бүртгэлийг идэвхжүүлэх холбоосыг явуулана. Password: нууц үг. Энэ нууц үгээр та UCOZ-рууг нэвтэрч орж байх болно Password comfirmation: Нууц үгээ давтаж хий. Баталгаажуулж байгаан Name: Нэр Last name: Овог нэр Nickname: Хоч Date of birth: Төрсөн өдөр Sex: male-эрэгтэй female-эмэгтэй Location: Байршил, өөрийн амьдарч байгаа хот Security code: Spam-аас хамгаалсан код Term of use: Дүрэм
Тэгээд Registration!
3. Дарсаны дараа таны майл хаяг руу идэвхжүүлэх кодыг явуулчихлаа гэсэн хуудас гарч ирнэ.
Тэхээр нь тэр даруйд нь майл хаягруугаа орж ирсэн захиагаа шалгах хэрэгтэй. Тэгээд UCOZ-ooс захиа ирсэн байх учиртай. Захиан дотор доорх хараар дугуйлсан шиг урт холбоос байх ба холбоос дээр дарвал таны бүртгэл идэвхжинэ!
4. Холбоос дээр дарахаар webtop-ын нууцлалын хуудас гарч ирнэ
Webtop password: Webtop-руу нэвтрэх нууц үг, доор нь давтаж хийнэ. Secret question: Нууц асуулт. Энэ маш чухал шүү. Заавал зөв хийх ёстой Secret answer: Хариулт. Зөв хариулаарай. Current uNet password: UCOZ-Ынхаа нууц үгийг оруул.
Бөглөж дууссаны дараа иймэрхүү хуудас харагдана. (яг үйлдэлийн систем шиг)
За ингээд UCOZ дээр account-тай болчихлоо.
5. Одоо шинэ сайт үүсгэе:
(Дээрх зураг дээр ишлэл авья!)
Website Address: Таны сайт-руу орох линк!
ucoz.com гэдэг үгэн дээр дараад олон домайн-уудаас сонгож болно!
Security Code: Spam-аас хамгаалсан код!
I agree to the Terms of Use of the hosting service гэдэг үгийг чагтла!
Тэгээд Continue!
Хэрвээ таны сайт нээгдсэн бол, доорх шиг зураг гарна!
Website Control Panel дээр дарж үргэлжлүүлээрэй!
(Хэрэв таны сайт нээгдээгүй бол баруун доод буланд анхааруулга гарна!)
6. Доорх шиг зураг гарна!
Site name: Сайтынхаа нэрийг бич (жишээлбэл: Монгол. Миний сайт. Microlab гэх мэт) Site design: Сайтын загвараа сонго (select design дээр дарж сонгоорой)
(Баруун дээд буланд хуудас байгаа! Мөн зүүн дээд буланд загварийн төрөл байгаа!) Site language: Хараахан монгол гэж байхгүй байгаа болохоор мэддэгээр нь English гэнэ биз дээ Continue гээд цааш үргэлжлүүл
7. Эндээс бүгдийг нь сонгох хэрэгтэй учир нь таньд дараа дараагийн зүйлийг сурахад хэрэг болно!
Энэ хуудас бол Control Panel (CP)! Энэ хуудсаар сайтыг янзалдаг юм!
За одоо ингээд та сайттай боллоо!
Одоо сайтруугаа ороод үз! Дараа дараагийн хичээлээр мэдээ нэмэх болон Control Panel удирдах талаар хичээл оруулна аа!
Одооноос эхлээд манай сайт ucoz хичээл номер болгон хүргэж байхаар шийдсэн!
|