Текст №1 Текст №2


Main » 2012 » September » 18 » Веб сайт гэж юу вэ?
9:45 PM
Веб сайт гэж юу вэ?


Вэб сайт гэдэг нь интернэтийн сvлжээнд байрлах хоорондоо холбогдсон вэб хуудсуудыг хэлнэ. Вэб сайт ямар нэгэн сэдэвтэй хийгддэг. Вэб сайтийн бvтэц. Вэб сайт нь нэг эхлэл хуудастай тvvнд холбогдсон хэд хэдэн хуудсуудаас бvтдэг. За энэхүү зөвөлгөө таньд хэрэгтэй гэж бодож байна.

Вэб сайт гэдэг нь интернэтийн сvлжээнд байрлах хоорондоо холбогдсон вэб хуудсуудыг хэлнэ. Вэб сайт ямар нэгэн сэдэвтэй хийгддэг. Вэб сайтийн бvтэц. Вэб сайт нь нэг эхлэл хуудастай тvvнд холбогдсон хэд хэдэн хуудсуудаас бvтдэг. Одоо эхлэл хуудсын талаар авч vзье. Та ямар нэгэн сайтад ороход Home гэсэн хуудас гарч ирдэг. Home буюу эхлэл хуудас нь их чухал vvрэгтэй байдаг. Тэр тухайн сайтныхаа агуулгыг бvрэн илэрхийлж чадах ёстой. Бас бусад хуудасруугаа нэвтрэх зам нь болж өгдөг. Эхлэл хуудасны хувьд ийм, харин нэг зvйл хэлэхэд эхлэл хуудсыг index.htm гэж хадгаладаг. За тэгэхээр одоо вэб сайтны хоёр шинж чанарыг авч vзье.

Вэб сайт нь - Static - Dynamic гэсэн 2 шинжтэй. Static гэдэг нь идэвхгvй гэсэн vг л дээ. Жишээ нь: та нэг Static вэб сайт хийлээ гэж бодьё. Тэр хуудсыг таниас өөр хvн өөрчлөх боломжгvй байдаг билээ. Static сайт нь удаж байж шинэчлэгддэг ийм муу талтай. Харин Dynamic вэб сайт нь та бидний сайн мэдэх Yahoo, Hotmail зэрэг сайтууд юм. Тэдгээр сайтийг вэбмастерууд болон хэрэглэгчид бvтээдэг. Та имэйлээ шалгах болгондоо шинэ вэб хуудас бvтээдэг гээд боддоо. Яагаад бvтээж байгаа юм бэ гэвэл та шинэ мэйл ирэхэд та онгойлгож уншдаг. Харин таны тэр мэйл унших гэж байгаа хуудсыг вэбмастерууд бvтээж өгдөг vv? Vгvй. Харин та тэр захиаг унших гэж задалснаараа шинэ хуудас бvтээж байгаа хэрэг. Хэрвээ тэр захиаг онгойлголгvй vлдээвэл шинэ хуудас бvтээгvй гэсэн vг. Та тэгвэл вэбмастерууд юу хийдэг юм бэ гэж гайхаж магадгvй. Тэд тэр сайтийг програмчлаж өгдөг. Тиймээс хэрэглэгчид уг сайтад ороод vйлдэл хийхэд уг программаар хуудсууд бvтээгдэж хэрэглэгчидэд хvрдэг. Ингэхээр та одоо Dynamic гэж юу гэсэн vг болохыг мэдэж авлаа. Харин танд шууд л Dynamic вэб сайт бvтээмээр санагдаж байгаа биз. Даан ч энэ их хэцvv. Танд программчлалын мэдлэг байх шаардлагатай. Иймээс та анхныхаа сайтыг static сайтаас эхлэх хэрэгтэй болж байна. Гэхдээ санаа зоволтгvй бvгдээрээ л эндээс эхэлсэн шvv дээ. Зарим хамтлаг дуучидын сайтыг харалдаа. Таны зvгээс өөрчилчихөөр юм байхгvй байгаа биз. Зочны дэвтэр, Counter, Санал асуулгыг эс тооцвол. Гэхдээ сайн дизайнтай, еффекттэй(жишээ нь mouse-ийг дагаад цаг эсвэл сайтны хаяг гэх мэт бичиг явж байх жишээтэй) static сайтанд хvмүүсийг татах боломж бий.

Вэб сайт бvтээх аргууд. Вэб хуудсыг өмнө хэлсэнчлэн HTML хэл дээр бичдэг билээ. Энэ хэлээр бичихэд танд Notepad, Wordpad зэрэг текст бичдэг энгийн программ байхад л хангаллтай. Эдгээр программыг editor гэж нэрлэдэг. За тэгэхээр яаж бичих вэ гэдгийг нэг бvрчлэн тайлбарлая. Уг нь дунд сургуулийн мэдээлэл зvйн хичээлээ ойлгосон хvнд энэ нь нээх хvнд биш юм. Хамгийн энгийн нэгэн хуудасны HTML кодыг бичье.
Example Энэ бvхэн танд ойлгомжгvй байна уу? За тэгвэл нэг бvрчлэн тайлбарлая. HTML хэлээр бичихдээ <> хашилтанд бичдэг. Хуудас болгон эхэлэхдээ гэж эхэлнэ. эхлэл хуудасны толгой хэсэг гарчгийн төгсгөл их бие.
Bgcolor- background color буюу дэвсгэр өнгө. Бид white буюу цагаан гэж заасан Text- текстны өнгө. Бид black буюу хар гэж заасан Example буюу оруулсан текст. Энд та дуртай vгээ бичиж болно. их биеийн төгсгөл. За таныг бага ч гэсэн ойлгосон байх гэж найдая. Та одоо дээрх жишээг Notepad программ нээгээд яг адилхан бичээрэй. Тэгээд хадгалахдаа File name гэдэгт index.htm гэж нэрлээд хадгалаарай. Хадгалсныхаа дараа Internet explorer, Netscape хоёрын аль нэгийг нээгээд File/Open/Browse гээд хадгалсан index.htm file аа нээгээд vз. Таны бичсэн код чинь вэб хуудас болоод гарч ирж байгаа. Гарчигийг нь хараарай. My page гэсэн нэртэй байгаа биз. Энэ бол хамгийн энгийн жишээ байлаа. Таны бичсэн код хэр их байна төдийчинээ таны хийсэн хуудас их елементтэй гоё харагдана. Та одоо миний сайтны хаана нь хамаагvй mouse-нийхаа баруун товчийг дараад View source гэдгийг сонговол миний сайтны HTML код гарч ирэх болно. Нvд эрээлжилмээр их юм байгаа биз. Энэ бvгдийг бичихэд маш их хугацаа орно.

Иймээс энэ код бичих аргаас арай сонирхолтой бөгөөд хялбар арга нь Вэб сайт хийх зориулалтын программууд дээр ажиллах юм. Ийм олон программууд байдгаас хамгийн тvгээмэл нь Microsoft FrontPage, Macromedia Dreamweaver юм. Энэ хоёр хоёулаа чанарын хувьд сайн боловч Dreamweaver нь илvv давуу талтай. FrontPage дээр хийгдсэн хуудсууд Netscape дээр алдаатай гардаг. Харин Dreamweaver дээр хийгдсэн хуудсууд Internet Explorer, Netscape 2 дээр алдаа бараг гаргадаггvй. Ингэхлээр ийм программ дээр хийхийн давуу талыг авч vзье. Та хvссэн дизайнаараа браузер программ дээр хэрхэн харагдаж байна яг тэрvvгээрээ вэбээ бvтээх юм. Энэ нь хялбар бөгөөд маш их хугацаа хэмнэж өгдөг. Мөн та code inspector-д нь хvссэн кодоо давхар бичиж болно. Миний хувьд Dreamweaver-ийг илvvд vздэг. Учир нь хэрэглэхэд хялбар, бусад программуудтай сайн зохицдог юм. Өнөөдөр дэлхийн вэбмастеруудын 70% нь энэхvv программыг хэрэглэдэг бөгөөд анхлан сурч байгаа хvмvvст ч хэрэглэхэд хялбар байдаг. За тэгээд та хийсэн хуудсуудаа хооронд нь сайн холбож өгөх юм бол маш сайн. Ямар нэгэн холбоосны алдаа байж л байдаг. Та тэрийг сайн эрж хайж засах хэрэгтэй.

Вэб хуудсаа интернэтэд хэрхэн байрлуулах вэ? Энэ асуудал их төвөгтэй асуудал байдаг. Дурын нэрээр, жишээ нь: www.танынэр.com нэрлэхэд их хvндрэлтэй байдаг. Та энэ домайныг авахын тулд мөнгө төлөх шаардлагатай. Харин тэгэхээр vнэгvй домайн хайх хэрэгтэй гэсэн vг. Хамгийн өргөн хэрэглэгддэг vнэгvй домайн олгогч бол www.goecities.com юм. Та энд vнэгvй эрх нээлгээд өөрийн хийсэн вэб сайтаа upload хийх хэрэгтэй. (upload- гэдэг нь цацах гэсэн vг. Vvний эсрэг нь download буюу татаж авах юм.) Харин таны шинэ сайтын нэр www.goecities.com/танынэр байх болно. Энэ нь тийм ч гоё харагдахгvй байгаа биз. Гэхдээ одоо яаая гэх вэ. Одоо сайтаа хэрхэн upload хийх талаар авч vзье. Та өөрийн хийсэн сайтийнхаа бvх file-ийг эмх цэгцтэй нэг газар хадгалсан байх ёстой. Та www.goecities.com гэсэн хаягаар орж шинээр имэйл нээлгvvлэхтэй адил шинээр бvртгэл нээлгvvлэх хэрэгтэй. Харин таны ID таны сайтны нэр болохыг мартаж болохгvй тул бодолтой нэр өгөх хэрэгтэй. Тэгээд таны бvртгэл нээгдлээ. Таны сайтын хаяг гарч ирэх болно www.goecities.com/таныID та тvvн дээр дарахад geocities-ээс автоматаар эхлэл хуудсыг тань нээсэн байдаг. Тэгэхлээр та File Manager-руугээ орж уг index.htm гэсэн file-ийг устгаад өөрийн file аа upload хийх ажилдаа орох хэрэгтэй. Upload хийхийн тулд таны File manager-ийн дор ийм form-ууд байгаа. Та Browse дарж өөрийн сайтны компьтер дээрээ байгаа file-уудаа сонгон интернэтэд цацах юм. Ингэхдээ нэг ч file дутуу vлдээж болохгvй. Тэгвэл таны сайт интернэтэд дутуу байрлаж таны нэг ч гэсэн зургийг vзэгчид vзэж чадахгvй болно. За ингээд та энэ бvгдийг зөв гvйцэтгэсэн бол таны сайт интернэтэд байрлалаа гэсэн vг. Харин эхлэл хуудсаа index.htm гэж хадгалсан байх ёстойг мартаж болохгvй шvv. Анхны юм ямар олигтой байдаг биш. Гэхдээ та vvнийг хийж чадсан бол тэр чинь амжилт юм. Дараа дараагийн сайтууд чинь улам сайжрах болно.
Category: Ucoz хичээл | Views: 535 | Added by: KoPe[T] | Rating: 5.0/4
Total comments: 0
Ок
Site menu

Login form

Section categories
Тоглоом [2]
Кино [0]
Дуу [1]
Бичлэг [2]
Ucoz хичээл [2]
График дизайн [3]
Программ [4]
Ханын цаас [0]
Зураг [2]
Сонин хачин [1]
Зөвлөгөө [5]
Өгүүллэг [1]

Search

Calendar
«  September 2012  »
Su Mo Tu We Th Fr Sa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Entries archive

Our poll
Манай сайт ямар байна?
Нийт санал: 3

 





Tag Board

Site friends
  • Create a free website
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits

  • Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0


    Шаблоны для uCoz - лучшие в своём роде uCoz шаблоны - Website builderuCoz